Хөгжлийн онцлох он жилүүд






1999

Төгсдэлгэрэх дунд сургууль үүсэн байгуулагдаж сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн анхны хувийн хэвшлийн дунд сургуулиудын нэг боллоо


2002

Баянзүрх дүүргийн математикийн олимпиадад тус сургуулийн У.Жаргалсайхан багшаар ахлуулсан баг сурагчид багаараа тэргүүн байрт шалгаран “Математикийн олимпиадын дүүргийн аварга сургууль” өргөмжлөл хүртлээ


2003

Нэрт математикч П.Энхболдын нэрэмжит улсын математикийн олимпиадад тус сургуулийн сурагчид багаараа III байрт шалгарлаа


2006

Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн хичээлээр тус сургуулийн сурагчид авсан оноогоороо улсад IY байрт эрэмбэлэгдлээ

Математикийн багш С.Оюун Монгол улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа


2007

ЭЕШ-ын математикийн хичээлээр тус сургуулийн сурагчид авсан оноогоороо улсын хэмжээнд IY байрт орсон

Их Британийн ЭСЯ-ны дэргэдэх Монгол-Британийн нийгэмлэгээс зохион байгуулсан англи хэлний олимпиадад тус сургуулийн баг тэргүүн байр эзэлсэн


2010

ЭЕШ-ын математик болон физикийн хичээлээр тус сургуулийн сурагчид авсан оноогоороо улсын хэмжээнд I байрт орсон


2011

ЭЕШ-ын математикийн хичээлээр тус сургуулийн сурагчид авсан оноогоороо улсын хэмжээнд III байрт орсон Багш Н.Даваа улсын математикийн олимпиадын бага ангийн багш нарын ангилалд дэд байр эзэлж мөнгөн медаль хүртлээ

Математикийн багш Д.Мөнх-Ундрах Монгол улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа


2012

ЭЕШ-ын математикийн хичээлээр тус сургуулийн сурагчид авсан оноогоороо улсын хэмжээнд III байрт орсон Математикийн багш М.Буяннэмэх Монгол улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа


2013

ЭЕШ-ын математикийн хичээлээр тус сургуулийн сурагчид авсан оноогоороо улсын хэмжээнд III байрт орсон Англи хэлний багш С.Бадамцэцэг, монгол хэлний багш И.Бямбацогт нар Монгол улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа


2014

ЭЕШ-ын математикийн хичээлээр тус сургуулийн сурагчид авсан оноогоороо улсын хэмжээнд Y байранд орлоо

Япон улсын Вакаяама хотод зохиогддог “Ази, Номхон далайн орнуудын ахлах сургуулийн сурагчдын чуулга уулзалтад англи хэлний багш Б.Төмөртогоо, сурагч Т.Ариунаа, Н.Нармандах нар оролцож “Монголын аялал жуулчлал” сэдвээр илтгэл тавьлаа


2015

ЭЕШ-ын математикийн хичээлээр тус сургуулийн сурагчид авсан оноогоороо улсын хэмжээнд YIII байранд орлоо Математикийн багш У.Жаргалсайхан төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа Сургалтын менежер, монгол хэлний багш З.Отгончимэг Монгол улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа

Япон улсын Вакаяама хотод зохиогддог “Ази, Номхон далайн орнуудын ахлах сургуулийн сурагчдын чуулга уулзалтад англи хэлний багш Ж.Санчирмаа, сурагч Б.Заяаболор нар оролцож “Монголын үндэсний урлаг” сэдвээр илтгэл тавьж, монголын ардын урлаг, соёлыг сурталчиллаа

Тус сургуулийн нэрэмжит математикийн “Төгс бодолт” анхдугаар олимпиадыг санаачлан зохион байгууллаа. Олимпиадад 567 сурагч оролцож, алтан медаль 32, мөнгөн медаль 42, хүрэл медаль 66 сурагч хүртлээ


2016

Тус сургуулийн бага ангийн багш нар олон жилийн ажлын туршлага дээрээ үндэслэн бага насны хүүхдийн математик сэтгэхүйг хөгжүүлэх “Бод, сэтгэ, шийд”, “Өгүүлбэртэй бодлого” сурах бичгүүдийг бүтээж сургалтад хэрэглэж эхэллээ

ЭЕШ-ын математикийн хичээлээр тус сургуулийн сурагчид авсан оноогоороо улсын хэмжээнд Y байранд орлоо

Математикийн багш С.Оюун төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнууллаа

Хөгжмийн багш Ц.Золбаяр, физикийн багш Б.Батбаяр нар Монгол улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа

Багш Б.Жавзанпагма, сурагч А.Жавхлан нар Японд болсон Ази, Номхон далайн орнуудын ахлах сургуулийн сурагчдын уламжлалт чуулга уулзалтад “Дэлхийн дулаарал” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Математикийн “Төгс бодолт” хоёрдугаар олимпиадад 659 сурагч оролцож, алтан медаль 52, мөнгөн медаль 63, хүрэл медаль 55 сурагч хүртлээ


2017

Бага ангийн заах аргазүйн нэгдлийн багш нар хүүхдийн эх хэлний боловсролыг сайжруулах зорилгоор “Монгол хэл бичиг” сурах бичиг гарын авлагыг бүтээж сургалтад нэвтрүүллээ

Багш Э.Соёлмаа, сурагч Г.Содгэрэл нар Япон болсон Ази, Номхон далайн орнуудын ахлах сургуулийн сурагчдын чуулга уулзалтад “Монгол дахь аялал жуулчлал” сэдвээр илтгэл тавьж ороцлоо

Математикийн багш Ц.Отгонцэцэг, бага ангийн багш Х.Алтантуяа нар Монгол улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа

Математикийн “Төгс бодолт” гуравдугаар олимпиадад 629 сурагч оролцож, алтан медаль 101, мөнгөн медаль 62, хүрэл медаль 50 сурагч хүртлээ

Бага ангийн багш, сурагчид, эцэг эхчүүд хамтран бүтэн хичээлийн жилд сурч мэдсэн, хийж бүтээсэн ажлаа дүгнэж тайлан-үзэсгэлэн зохион байгууллаа


2018

Багш Б.Түвдэндорж улсын физикийн олимпиадын багш нарын ангилалд тэргүүн байрт шалгарч улсын 9 удаагийн аварга болсон ба Португали улсын Лисбон хотод зохион байгуулагдсан олон улсын физикийн олимпиадад Монгол улсын лидер багшаар оролцлоо.

Математикийн “Төгс бодолт” IY олимпиадад 615 сурагч оролцож, алтан медаль 86, мөнгөн медаль 58, хүрэл медаль 70 сурагч хүртлээ

Англи хэлний багш Т.Төмөртогоо, бага ангийн багш Л.Алтанцэцэг нар Монгол улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа

Багш А.Болормаа, сурагч Б.Өнөмандах нар “Монголын боловсрол” сэдвээр Японд болсон ахлах сургуулийн сурагчдын чуулганд оролцож илтгэл тавьлаа.

Бага ангийн сурагчдын “Бид чадна” гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулж эцэг, эхчүүдэд дэлгэн үзүүлллээ.


2019

БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төвөөс хэрэгжүүлсэн “Боловсролын чанарын үнэлгээ” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан шалгалтад тус сургууль тэргүүлж Монголын ТОП-20 хувийн хэвшлийн сургуулийн нэгээр шалгарлаа.

Математикийн “Төгс бодолт” Y олимпиадад 580 сурагч оролцож, алтан медаль 76, мөнгөн медаль 58, хүрэл медаль 62 сурагч хүртлээ

Математикийн багш Ж.Мөнхнаран, нийгмийн ухааны багш Ж.Бат-Отгон нар Монгол улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа

Мөн 12-р ангийн сурагч Т.Тэнүүн Дэлхийн ой тогтоолтын холбооноос БНХАУ-ын Үхань хотод зохион явуулсан дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд оролцож олон улсын их мастерын болзол хангасан.

Багш С.Бадамцэцэг, сурагч Э.Ялгуун нар “Дэлхий нийтийн хүнсний асуудал” сэдвээр Японд болсон ахлах сургуулийн сурагчдын чуулганд оролцож илтгэл тавьлаа.

Бага ангийн багш нар “Авъяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж хичээл, дугуйлангаар хийж сурсан бүтээлээр “Урлал” үзэсгэлэн зохион байгууллаа


2020

ЮНЕСКО-ийн ивээл дор Мицубиши корпорацаас зохион байгуулсан Азийн хүүхдийн гар зургийн уралдаанд сурагч Б.Гэрэлтсувд амжилттай оролцож “Залуу авъяастан” тусгай байрын шагнал хүртлээ