ХӨТӨЛБӨРҮҮД


СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ


Хөгжүүлэх сургалтын аргазүйд тулгуурласа сурах бичиг, гарын авлага, сургалтын материал хэрэгэлэгдэхүүн ашиглан 6 настай хүүхдийн бэлтгэл ангийн сургалтыг явуулж, дараах 4 багц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Хэл яриа, харилцаа, багаар ажиллах яадварыг хөгжүүлэх
  • Математик сэтгэлгээг хөгжүүлэх
  • Уран сайханы мэдрэмжийг хөгжүүлэх
  • Сурах дадал хэвшлийг хөгжүүлэх


АНХАН ШАТНЫ БОЛОВСРОЛ


Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын стандарт хөтөлбөр, агуулгыг сурагчдад бүрэн эзэмшүүлэхийн зэрэгцээ өөрийн сургуулийн бага ангийн багш нарын олон жилийн ажлын арга туршлагад үндэслэн бүтээсэн хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлэх “Бод, сэтгэ, шийд” сурах бичиг, “Өгүүлбэртэй бодлого” гарын авлагыг хүүхдийг хөгжүүлэх сургалтад хэрэглэдэг.

Хүүхдэд багаас нь үндэсний соёлыг суулгах, эх хэлээ гүн бат эзэмшүүлэх, хүүхдийн хэлний боловсрол, зохион бичих найруулах чадварыг хөгжүүлэхэд анхаарч өөрсдийн боловсруулсан сургалтын технологид тулгуурлан “Монгол хэл бичиг” гарын авлага номыг бүтээн сургалтын тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Гадаад хэлний сургалтад орчин үеийн технологи, интерактив аргазүйг нэвтрүүлэхэд түлхүү анхаарч хүүхдийн хөгжлийн хамгийн зохистой үед гадаад хэлийг зааж эхлэх, зөв аргазүйгээр сургах өөрийн хөтөлбөрийг боловсруулж амжилттай хэрэгжүүлж байна.

Бага насны хүүхдийн авъяасыг нээн илрүүлэх, хувийн онцлогт тулгуурлан хөгжүүлэх зорилгоор хичээл дээр болон хичээлээс гадуур гар урлал, урлаг, спортын төрөл бүрийн сургалтыг дугуйлан, клубын хэлбэрээр “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна.


ДУНД БОЛОВСРОЛ


Суурь болон бүрэн дунд боловсрол олгох сургалтын стандарт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ өөрийн сургуулийн багш нарын олон жилийн хөдөлмөр, туршлага, ур чадварт тулгуурлан дараах нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Математикийн гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөр
  • Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөр
  • Япон, орос хэлний сонгон суралцах хөтөлбөр
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх хөтөлбөр


ХҮҮХДИЙН АВЪЯАС ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРҮҮД


Япон хэлний дугуйлан

Дугуйлангийн зорилго:
- Сурагчдын япон хэлний үгийн санг нэмэгдүүлэн, ярианы ур чадварыг дээшлүүлж, санаа бодлоо илэрхийлэх, ойлгох чадвар олгох
- Ханзаар бичих унших чадварыг дээшлүүлэн, гүнзгийрүүлэн судлах
- Япон соёл зан заншилыг судлан суралцах
Сурагчид япон хэлнээс үлгэр, яриа, текст орчуулж, ханзны үсэг сурж авч мэдлэгээ тэлдэг. Сурагчид орчуулсан үлгэрээрээ бүтээл, бяцхан ном хийж, япон соёлоос суралцаж японы цаасан урлалаар дуртай зүйлээ нугалж хийж сурдаг.

Морин хуур, төгөлдөр хуурын дугуйлан

Тухайн хичээлийн жилд морин хуур, төгөлдөр хуурын ганцаарчилсан сургалтыг хичээллүүлж ганцаарчилсан болон хамтлагаар сургаж морин хуурын 8 сурагч, төгөлдөр хуурын 6 сурагч энэ хичээлийн жилд хамрагдлаа. Хичээлийн жилийн морин хуурын сургалтаар Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг”, " Булигар хүрэн цүнх" МАДуу, В.Моцарт " Аллегретто", " Арван тавны сар" МАДуу, М.Глинка "Дуу", Ц.Сүхбаатар " Аялгуу ", Ц.Сүхбаатар " Үүлэн бор "гэх мэт бүтээлүүдийг тоглож сурах, Мөн төгөлдөр хуурын ганцаарчилсан сургалтанд В.А.Моцар, Л.В.Бетхонвен, Шопены бүтээлүүдээс, сургалтын материалын Этюд 13 " На зеленом лугу ", Этюд 14 " Петушок", Этюд 16 "Дождик", Этюд 25 " А кто у нас умный" бүтээлүүдийг тоглуулж сургаж байна.


Гимнастикийн дугуйлан

Зорилго:
Бие бялдрын ерөнхий хөгжлийг дэмжиж, чийрэгжүүлэх, сагсан бөмбөгийн ур чадварыг системтэйгээр хөгжүүлэж,техник тактик эзэмшилтийг хөгжүүлэх,эрүүл чийрэг хөдөлгөөнт Монгол иргэнийг бий болгоход чиглэнэ.
Зорилт:
- Бие бялдрын ерөнхий хөгжлийг сайжруулах
- Биеийн ерөнхий хөгжлийн янз бүрийн дасгалын техникийг эзэмших
- Төрөл бүрийн спортын дасгалаар хөдөлгөөний үйлдлийн туршлагыг өргөжүүлэх
- Өдөр тутмын амьдралдаа биеийн тамирыг хэрэглэх, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөх хэвшил тогтоох

Зургийн дугуйлан

Эх орны минь ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа ирээдүйд итгэх итгэл, хайр энэрэл, хүсэл мөрөөдөл, өөрсдийн дотоод ертөнц, үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэх чадварыг дэмжих, авьяас сонирхлыг нээн хөгжүүлэхэд оршино. Дугйланг сонгон судалснаар биет зүйлсийн харьцаа, алслалт, хэлбэр маяг, материалын онцлогийг гаргах, гэрэл сүүдрийн ялгамжаар орон зайг гаргах, хавтгай дээр натюрморт усан будаг, гуаш будгаар цэвэр нямбай зурж сурах, зөв зохиомжлох, хуулбар бие даан хийн суралцах арга барилыг дээшлүүлж өөрийн гэсэн уран зургийн тодорхой ойлголт судалгаа шинжилгээ онол арга зүйн мэдлэг олгох, хийсэн бүтээлээ хамт олны өмнө тайлбарлаж ойлгуулах, илтгэх зэрэг онолын болон практик ур чадвар, дадал олгоход оршино.


Уран бичлэгийн дугуйлан

Дунд ангийн сурагчдын дунд уран бичлэгийн дугуйлан хичээллэж байна. Тус дугуйланд хамрагдсанаар эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх ёс зүйг төлөвшүүлж, монгол бичгээр хичээнгүй сайхан бичих, урнаар бичих арга, чадварт суралцаж, сурч мэдсэнээ багш, эцэг эх, найз нөхдөдөө тайлагнаж заншсан.