Д.Болд
УЗ-ийн дарга
1979 онд ОХУ-ын Эрхүү хотын Багшийн дээд сургууль төгссөн. 2003 онд ОХУ-д хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалсан, ШУТИС-ийн дэд профессор.
Ж.Энхтүвшин
УЗ-ийн гишүүн
1985 онд МУИС-ийг математикч мэргэжлээр төгссөн. 1991 онд ТЗУХИ-ийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн. БСШУС-ын яамны харьяа Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан.
Б.Мягмаржав
УЗ-ийн гишүүн
2016 онд АНУ-ын Техасын их сургуулийг электроникийн инженерийн мэргэжлээр бакалавр, 2019 онд Австралийн Монаш их сургуулийг электроникийн инженерийн /advanced electrical engineering/ мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн. 2020 оноос хойш МГТИС-д электроникийн инженерийн багшаар ажиллаж байна.
Э.Төрболд
УЗ-ийн гишүүн
2011 онд Япон улсын Осакагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2014 онд Токиогийн их сургуулийг мөн эдийн засгийн мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн. 2014 оноос Худалдаа хөгжлийн банкинд мэргэжилтэн, 2020
оноос Голомт банкинд эдийн засагчаар ажиллаж байна.